ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭД НӨЛӨӨЛДӨГ 10 ХҮЧИН ЗҮЙЛ

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭД НӨЛӨӨЛДӨГ 10 ХҮЧИН ЗҮЙЛ

Үл хөдлөх хөрөнгийн үнэ, үнэ цэнэ хоёр нь тусдаа ойлголт бөгөөд үл хөдлөхийн үнэ цэнийг уг зах зээлийн мэргэжилтнүүдийн үнэлгээ, өгөөж хэр байгаагаас хамаарч тогтоодог. Үл хөдлөх хөрөнгийн үнэ бол борлуулагч, худалдан авагчийн хооронд хийгдэх гүйлгээний дүн юм. Барилгын эзэд болон үл хөдлөхийн экспертүүд үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг бий болгодог байна. Хүн бүр л үл хөдлөх худалдан авахдаа үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх үнэ цэнэтэй хөрөнгийг худалдан авахыг хүсдэг шүү дээ.

Ингээд та бүхэнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтооход нөлөөлөх 10 баталгаат хүчин зүйлийг танилцуулж байна.

1. БАЙРШИЛ

Үл хөдлөх хөрөнгө, барилга байшин тодорхой бодит байршилд байрладаг. Зарим байршлын хувьд зүгээр л бусад газраас илүү өндөр үнэтэй байдаг. Байршлын давуу тал нь үл хөдлөх хөрөнгийн үнэд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм. Энэ нь орчин тааруу, байршил муутай пентхаусаас хотын А зэрэглэлд утаагүй бүсэд байрлах энгийн орон сууцыг илүү өндөр үнээр борлуулах боломжтой гэсэн үг. 

2. ХАРАГДАЦ 

Худалдан авагчдын хамгийн түрүүнд харах зүйлсийн нэг бол харагдац, орчин тойрны үзэгдэх байдал байдаг. Харагдах орчинг хязгаарлагдаагүй, хавчигдмал, давчуу биш, эргэн тойрноо цэлгэр дүүрэн харж, тольдох боломжтой байх тусам барилгын үнэ нэмэгддэг. Цонхоор харах бүрдээ зэргэлдээ айлын гал тогоо, зочдын өрөөнд ямар амьдрал өрнөж буйг харахыг хэн ч хүсэхгүй. Энэ ч учраас цэцэрлэгт хүрээлэн, байгалийн сайхныг тольдсон цонх, тагттай орон сууцууд илүү өндөр үнэ хүрдэг.

3. ДАВХАР 

Хэдэн давхарт байрлах нь орчны харагдацтай шууд хамааралтай зүйл. Ерөнхийдөө давхар дээшлэх тусам үнэ өндөр байдаг. Мөн давхар дээшлэх тусам дуу, чимээнээс хол, салхи, агаарын сэлгэлцэл сайтай, хорхой шавж бага байдаг гэх мэт давуу талтай. Та цонхоороо их хотын амьдралын хэмнэл болон хотхон дотор тоглож буй хүүхдүүд, нарлан сууж буй ахмадыг харах боломжтой.

4. ТАВ ТУХ, ХЯЛБАР БАЙДАЛ

Тав тухтай, аюулгүй орчин, үйлчилгээндээ ойр, хүртээмжтэй байдлыг дээд зэргээр хангасан бол үл хөдлөх хөрөнгийн ангуучид “хэдийг ч” төлөхөд бэлэн байдаг. Худалдан авагчдын заавал харах ёстой зүйлсийн жагсаалтад сургууль, цэцэрлэг, автобусны буудал, худалдаа, үйлчилгээний төв үргэлж байдаг.

5. ХӨРШ, ОРЧНЫ БАЙДАЛ

Зөвхөн тухайн хороолол биш мөн ойр орчны хороолол, хөрш зэргэлдээх айлууд ч бас үнэ ханшид чамгүй нөлөөлнө. Өндөр үнэ төлөх боломжтой худалдан авагчдын хувьд сайн, шилдэг сургуультай ойрхон байрлал маш чухал. Мөн өөрсдийнх нь ажил, хэрэгцээт үйлчилгээ эсвэл очих дуртай, байнга зочлодог ресторан, зоогийн газартай ойр бол тэд өндөр үнэ төлөхөд бэлэн байдаг. Түүнчлэн одоо ямар байгаа нь биш ирээдүйд орчин тойронд ямар бүтээн байгуулалт явагдах, юу болох нь тодорхой бол энэ ч бас давуу тал болно.

6. ОЙР ОРЧМЫН БАЙРНЫ ҮНЭ, ХАНШ 

Ойр орчимд худалдаалагдсан байр сууц нь бусад орон сууцандаа нөлөөлдөг байна. Худалдан авагч зэргэлдээ байрны худалдаалагдсан үнэнээс хэт хөөрөгдсөн үнээр байр худалдан авахыг мэдээж хүсэхгүй. Гэхдээ зэргэлдээх орон сууц боломжийн үнэ хүрсэн гээд таны сууц заавал яг адилхан байх боломжгүй юм. Зэргэлдээх сууц танайхаас илүү тохижилттой байсан байж мэдэх юм.

7.  БУСАД ХЭРЭГЦЭЭТ ЗҮЙЛС

Хүмүүсийн шинэ байр сонгохдоо хардаг бас нэгэн чухал зүйл нь хотхон доторх үйлчилгээний төвүүд юм. Өөрөөр хэлбэл хүмүүс усан санд сэлэх, фитнесс дасгал хийхийн тулд заавал хол явж цаг алдах шаардлагагүйгээр гэртэйгээ ойрхон байрлалыг илүүд үзэх болсон. Түүнчлэн аюулгүй байдал, харуул хамгаалалтын шийдлийг ч сайтар бодолцон шийдвэр гаргадаг. Танай хотхон дотроо эдгээр үйлчилгээг санал болгож буй бол бусад байрнаас илүү өндөр үнэ хүрэх боломжтой юм.

8.  ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

9. НАСЖИЛТ, ЭДЭЛГЭЭТ ЧАНАР

Энэ үзүүлэлт байрны ерөнхий хийцтэй хамааралтай. Барилгын материалын чанар, бүтээгдэхүүний сонголт, орц, сантехник, цэвэр бохир ус, халаалтын шийдэл, цахилгаан, шал гээд тодорхой хугацааны дараа урсгал зардал хэр их хийгдэх шаардлагатай гэдгийг худалдан авагчид маш сайн нягталж харах хэрэгтэй. Барилгын материалын насжилт, чанар зэргийг тооцож үзэх шаардлагатай.

      10. ОЙР ОРЧМЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛӨВЛӨЛТ

Та анх удаа байр худалдаж авч байгаа бол ойр орчимд ирээдүйд юу баригдахаар төлөвлөгдсөн нь байрны үнэд нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй. Зам, дэд бүтцийг нь сайжруулахаар төлөвлөгдсөн байршлын ойр орчим дах орон сууцны үнэ өсөх магадлалтай байдаг. Харин эсрэгээрээ хэт их барилгажилт, хүн амын төвлөрөл ихтэй, нарны гэрэлтүүлэг, харагдац муутай, хэт ойрхон барилга баригдах магадлалтай байршлын үнэ өсөх боломж багасдаг юм шүү. 

"NATIONAL PARK TOWN” 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа цэвэр агаар, ногоон орчин бүхий хотын "А" зэрэглэлийн бүсэд орших "National Park Town" хотхон нь уужим орон зайн шийдэл,  аюулгүй байдал, автомашины зогсоол, спорт комплекс зэрэг оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг 100% бүрдүүлсэн.

2019 оны III-р улиралд ашиглалтад орох I дүгээр ээлжийн 112 айлын орон сууцандаа захиалга авч байна.

Борлуулалтын алба:

📞 77106622 80026622 80038822 80046622 

🌐 www.nationalpark-town.mn

Nationalpark-town.mn

Copyright © 2021 National Park Town, Улаанбаатар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

77106622