“NATIONAL PARK TOWN” ХОТХОНЫГ СОНГОХ 8 ШАЛТГААН

“NATIONAL PARK TOWN” ХОТХОНЫГ СОНГОХ 8 ШАЛТГААН

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа, хотын А зэрэглэлийн бүсэд, ирээдүйн үнэ цэнэ бүхий байршилд сүндэрлэн босож буй гэр бүлийн амар тайван, аюулгүй байдлыг дэмжсэн нийт 240 айлын орон сууцны хотхон юм. Энэхүү нийтлэлээр “National Park Town” хотхоныг сонгох 8 шалтгааныг танд хүргэж байна.  

1. ХОТЫН ХАМГИЙН ИХ НОГООН БАЙГУУЛАМЖ БҮХИЙ, УТААГҮЙ БҮСЭД ОРШДОГ. 

Үл хөдлөх хөрөнгийн үнэд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг бол яахын аргагүй байршил билээ. Манай хотхон нь Улаанбаатар хотын төв цэг болох "Чингис"-ийн талбайгаас 2.5км, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа, хотын “А” зэрэглэлийн бүс, Дүнжингарав худалдааны төвийн чанх урд сүндэрлэж байна. Энэ бүс бол чимээ шуугиан хамгийн бага, ногоон байгууламж ихтэй төдийгүй өвөлдөө утаагүй, хавар зуны улиралд тоосжилт багатайд тооцогдох хүн бүрийн мэдэх таатай орон зай юм. Хотын утаагүй, үйлдвэрийн бус ногоон байгууламж бүхий бүсэд байрлаж буй энэ хотхоны үнэ цэнэ өдөр ирэх тусам өсч, өгөөжөө өгөх хөрөнгө оруулалт байх болно. 

2. ТАВ ТУХТАЙ, ХЯЛБАР БАЙДАЛ 

Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүдтэйгээ ойрхон байх нь цаг хэмнэсэн ухаалаг төлөвлөлттэй хотхон гэдгийг улам бүр тодотгож байдаг. Бид оршин суугчдынхаа ая тухтай амьдрах нөхцөлийг бидний талаас хэрхэн шийдэж, анхаарч болох тал дээр нилээд цаг хугацааг зарцуулан ажилласан. Учир нь энд санхүүгийн ашиг гэхээс илүү бүхий л талаараа оршин суугчид маань сэтгэл ханамжтай байх нь бидний хувьд чухал билээ. Хотхон дотроо өдөр өнжүүлэх, цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг, фитнесс төв зэрэг хэрэгцээт бүхий л үйлчилгээг шийдэж өгснөөр таны гадуур хол, зайд явах цаг багасч, өөрөө өөртөө зарцуулах цаг тань нэмэгдэх юм шүү.

3. ИНТЕРЬЕРИЙН ӨВӨРМӨЦ ШИЙДЭЛ

 

Интерьерийн шийдэл нь тухайн гэр бүлд ая тухтай, тааламжтай мэдрэмж төрүүлж байх үүрэгтэй. Бидний хэрэгжүүлж буй төслийн хувьд өрөөний зохион байгуулалтыг жижиг м-тай олон өрөө гэхээсээ илүү, энэ их хөл хөдөлгөөн, хотын бужигнаан дунд саруул орон зайтай бага хуваалт бүхий уужим төлөвлөлтийг шийдэж өгсөн. Мөн өрөөний зохион байгуулалт тус бүрт тохирсон өнгө төрхийг шингээж өгснөөр танд илүү таатай, онцгой мэдрэмжийг төрүүлнэ. 

4. ЭЗЭГТЭЙД ЭЭЛТЭЙ ТӨЛӨВЛӨЛТ

Айл гэрийн цэвэр цэмцгэр байдал болон ахуйн соёл нь эзэгтэй нартай салшгүй холбоотой. Тиймээс бид айл бүрт угааж, арчихад хялбар материалын сонголт, үүдээр орж ирэхэд хөлийг тань амраах орон зайн шийдэл, өрөө бүрт таны хэрэглээг хангах тавилга, тавиурыг төлөвлөн эзэгтэй таны ажлыг хөнгөвчилж, амьдралыг тань илүү ая тухтай байлгах тал дээр анхаарлаа хандуулсан билээ. Мөн хотхоны ямар ч үйлчилгээнд ойр байршил нь эзэгтэйн ажлыг маш их хөнгөвчилж, өөртөө болон гэр бүлийнхээ сайн сайханд илүү их анхаарах цагийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. 

5. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ АХУЙ

Бага насны хүүхэдтэй гэр бүлүүдийн хувьд эрүүл, аюулгүй орчинд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хэрэгцээ зайлшгүй тулгардаг. 0-3 хүртэлх насны хүүхдүүд, газраар мөлхөж, сууж, хэвтэж өсөж том болдог. Хүүхдүүд паркетан шалан дээр хэт удаан хугацаанд байснаас болж, ханиад хүрэх, гэдэс нь өвдөх гээд асуудал мундахгүй тиймээс гэрээ тохижуулахдаа унтлагын өрөө, хүүхдэд зориулсан 0-3 насны хүүхдэд зориулсан Японы "Toli" брэндийн дрож, хивсэнцэр сонгосон бөгөөд үүгээр ч зогсохгүй гадна автозогсоолоос тусгаарласан аюулгүй тоглоомын талбай, урагшаа гараад л салхилж зугаалах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй ойр байдал нь бидний бяцхан үрсэд нэн ээлтэй болно. 

6. ХУВИЙН ОРОН ЗАЙ 

Их хотын завгүй амьдрал, замын түгжрэл сошиал медиа, хар массыг дагах сэтгэл зүй гээд бидний хувийн орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрдэг нийгэмд бид амьдарч байна. Энэ их хөл хөдөлгөөн, чимээ шуугиан, стресс дунд аз жаргалыг мэдрэх, хайрыг хуваалцах орон зай бол таны ГЭР. Таны гэрийн амар тайван аюулгүй байдлыг бид барилгын материалын чанар болон айл бүрт дагалдах АНУ-н Gateman брэндийн дижитал цоож, харуул хамгаалалтын үйлчилгээ, хотхоны оршин суугчдаас бусад автомашиныг хязгаарласан шийдлээр дэмжиж байна. Бид амьдрах газраа хэлбэр төдий бус агуулга талаас нь харах цаг болсон.

7. ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ

Орон сууц худалдан авах гэж буй хүний хувьд хамгийн гол нь хотын утаагүй бүсэд гэр бүлийн хамт, эрүүл аюулгүй идэвхтэй амьдрах орчин нөхцөлийг судлах нь чухал. Бид Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр энэ дэлхий дээр хамгаас дотно аав ээж, хайртай хань, үр хүүхдүүдээ дагуулан цэвэр агаарт дугуй унаж, өглөө оройн гүйлт хийж, төрөл бүрийн спортоор хичээллэн эрүүл зугаатай амьдрах эрхэм боломжийг зөвхөн танд олгож байна. 

8. ЗАХИАЛАГЧ БҮРТ ОНЦГОЙ БЭЛЭГ 

Өөрсдийн амьдрах орон сууцыг худалдан авна гэдэг бол амьдралд тохиолдох томоохон шийдвэр гаргалтуудын нэг мөн.  Энд хөрөнгө санхүүгийн асуудал ихээхэн нөлөөлнө, нөгөө талаас шинэ орон сууц худалдан аваад л асуудал шийдэгддэггүй. Шинэ тавилга, хэрэгслүүд худалдан авах хэрэгцээ гарч, өрхийн санхүүд дахин ачаалал үүсч эхэлдэг. Тиймээс бид оршин суугчдынхаа болон өнөөгийн зах зээлийн нөхцөл байдлыг бодолцон захиалагч бүртээ тодорхой урамшууллыг олгож байна.

"NATIONAL PARK TOWN” 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа, хотын А зэрэглэлийн бүс ирээдүйн үнэ цэнэ бүхий байршилд сүндэрлэн босож буй гэр бүлийн амар тайван, аюулгүй байдлыг дэмжсэн нийт 240 айлын орон сууцны хотхон.

2019 оны III-р улиралд ашиглалтад орох I дүгээр ээлжийн 112 айлын орон сууцандаа захиалга авч байна.

Борлуулалтын алба:

📞 77106622 80026622 80038822 80046622 

🌐 www.nationalpark-town.mn

Nationalpark-town.mn

Copyright © 2021 National Park Town, Улаанбаатар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

77106622